Өргөн хэрэглээний &#34Keyboard Shortcut&#34-ууд

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

Өргөн хэрэглээний &#34Keyboard Shortcut&#34-ууд

Компьютер ашиглаж байх үедээ "Keyboard"-ын "Shortcut"-уудыг хэрэглэх нь ажлыг маш их хөнгөвчилж өгдөг. Мэдээж хулганаараа тухайн үйлдлүүдийг хийх боломжтой ч энэ нь "shortcut" ашигласнаас хамаагүй их цаг авах болно.

Одоо хүн бүрийн мэдэж байх хэрэгтэй 10 "keyboard shortcut"-ыг сонирхоё.

1. CTRL + C

"Copy" үйлдлийг хийнэ.

2. CTRL + V

"Copy" үйлдлийн дараах "Paste" үйлдлийг хийнэ.

3. CTRL + Z болон CTRL + Y

"Undo" буюу буцах мөн "Redo" буюу "Undo" үйлдлийг буцаах

4. CTRL + F

Тухайн ажиллаж байгаа программын хайлтын хэсгийг гаргана.

5. ALT + TAB эсвэл CTRL + TAB

ALT+TAB нь программ хооронд солих бол CTRL+TAB нь программын "Tab" дотор шилжих.

6. CTRL + BACKSPACE болон CTRL + Зүүн эсвэл CTRL + Баруун тийш заасан товчлуур

CTRL+BACKSPACE нь бүтэн үг үгээр устгах бол бусад нь курсорыг бүтэн үг үгээр шилжүүлэх

7. CTRL + S

"Save" буюу хадгалах үйлдлийг хийнэ.

8. CTRL + HOME эсвэл CTRL + END

Курсорыг мөрийн эхэнд болон сүүлд шилжүүлэх.

9. CTRL + P

Харж байгаа хуудсаа принтерээр буулгах тохиргооны хэсгийг нээх.

10. Page Up, Space, Page Down

Бүтэн хуудсаар дээш доош хөдлөх. Браузер дээрээ "Space" дарвал нэг хуудас доошлох бөгөөд SHIFT+SPACE дарвал эсрэгээр дээш нэг хуудас шилжих болно.

Бэлтгэсэн: www.intech.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж