100 буудалт даамын өсвөрийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын өсвөрийн УАШТ эхэллээ

100
буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр(03.29) Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль
дээр эхэллээ.

Тэмцээн эрэгтэй,
эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13
нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож,
аваргуудаа тодруулна.

Энэ
оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутаг болон Улаанбаатар хотоос нийтдээ 620 тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний хоёр өрөг өнөөдөр боллоо. Тэмцээний сүүлийн өргүүд ирэх лхагва гаригт /04.02/ болж, улсын аваргууд тодорно.

Тэмцээний эхний зургаан байранд орсон
тамирчид Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Тэмцээний
техникийн зөвлөлийн хурал өнөөдөр /03.28/ 15.00 цагаас МУБИС-ийн
Багшийн сургуулийн хурлын танхимд болно. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр
"Гацуурт" ХХК ажиллаж байна.


Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Монголын
өсвөрийн даамчид тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөгөөд 100
буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10
насны ангилалд Ганбатын Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртсэн. Мөн Монгол
улсад анх удаа болсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцсон 15 настай, спортын дэд мастер М.Одгэрэл
даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Латвийн Зоя
Го­лубеваг хожиж, түүхэн ялалт байгуулсан юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж