Италийн NBC телевизийн “Италийн дуу хоолой” шоу нэвтрүүлэгт оролцож байсан 25 настай гэлэнмаа шүүгчдийг болон үзэгчдийг алмайруулжээ.
Тус шоунд оролцож буй католик сүмийн дуучин 25 настай, гэлэнмаа Suor Cristina дуучин Алиса Кисийн “No One” дууг дуулсан. Шүүгчид түүнийг гэлэнмаа гэж санаагүй бөгөөд бүгд гайхан хүлээж авлаа.
Мөн өдгөө гэлэнмаа Suor Cristina ч дэлхий нийтийн анхаарлын төвд орж, тэрээр олон мянган фэнтэй болоод байна. Ингээд дуучин гэлэнмаагийн дууг хүргэж байна.