Бразилийн онгоц ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

Бразилийн онгоц ослын буулт хийжээ

Бразилийн агаарын тээврийн “Avianca Airlines”-ын онгоц өчигдөр орой /III.28/ нийслэл Бразилиа хотод ослын буулт хийсэн байна. 49 зорчигч, нисэх багийн таван гишүүнтэй “Fokker 100” онгоц Бразилиа хотын нисэх онгоцны буудалд газардах үеэр урд талын дугуй нь гацсанаас ослын буулт хийжээ. Ослын буулт хийх үеэр зорчигчид гэмтэж бэртээгүй байна.

Бразилийн нисэх хүчний албаныхны мэдээлснээр “Fokker 100” онгоцны дугуй гацсаны дараа нисгэгчид ур чадвар гарган онгоцыг хамраар нь гулсуулан газардуулсан байна. Энэ үеэр онгоцны хамар газартай хэт их шүргэлцсэнээс гал гарахаас сэргийлж, гал унтраах хөөсийг цацаж ажилласан байна. Үүний зэрэгцээ “Fokker 100” онгоц ослын буулт хийсэнтэй холбоотойгоор Бразилийн дөрвөн том хот руу нисэх байсан нислэгүүд түр хойшилсон аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж