Хүнд даацын машин явахыг түр хоригложээ

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

Хүнд даацын машин явахыг түр хоригложээ

Нийслэлд хүнд даацын машин ирэх сарын 20-ныг хүртэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 тоот захирамжаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрс гэсэх, хөлдөх үеэр авто зам ихээр эвдрэх магадлалтай байдаг тул хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй бол  18 тонн, гурван тэнхлэгтэй бол 24 тонноос хэтрэхгүй байхаар захирамжилсан байдаг ажээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл нийслэлд хүнд даацын машинтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Нийслэлийн авто замын газраас анхаарууллаа.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж