Лос-Анжелесын ойролцоо хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

Лос-Анжелесын ойролцоо хүчтэй газар хөдөлжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын ойролцоо өчигдөр орой /III.28/ 5.1 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Лос-Анжелесийн ойролцоо Лоа Хабрад баасан гаригийн орой /III.28/ 21:00 цагт болсон байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш дараагийн 45 минутын турш бага зэргийн чичирхийлэл мэдрэгджээ. Калифорни мужид сүүлийн 20 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас голомтын ойролцоох зам, гүүр, байшин барилгуудад ноцтой гэмтэл үүссэн эсэхийг тодруулахаар цагдаа, гал сөнөөгчид шалгалт явуулсан аж. Одоогоор газар хөдөлтөөс үүссэн хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Өмнө нь 1994 онд Өмнөд Калифорнийн Нортриджид 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс олон тооны хүн амь үрэгдэж, 25 тэрбум ам.долларын хохирол учирч байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж