
Украиныг Европын холбоонд нэгтгэхийн төлөөх эсэргүүцлийн бослогын улмаас өнгөрсөн хоёрдугаар сард засаг солигдож, Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-руу дүрвэсэн билээ. Үүний дараа Украины шинэ Засгийн газрыг автономит бүс болох Крымын хойгоос эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар Крымын хойг Киевээс салж, Кремльд нэгдэхээр санал асуулга явуулж, оролцогчдын 97 хувийн саналаар ОХУ-ын газар нутагт багтаад буй юм. Харин Украин, АНУ, НҮБ, Европын холбооны зүгээс Крымын санал асуулгыг хууль бус хэмээн зарлаж, Украины тогтвортой байдалд аюул учруулсан гэх ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд тавьж эхэлсэн билээ.
Б.АНХТУЯА