
Баянгол дүүргийн 20-р хороонд (Сонсгологийн
10 буудал) байрлах Наркологийн эмнэлэг ирэх даваа гаригт /03.31/ өөрийн эмнэлэг дээрээ “Донтох эмгэгээс сэргийлье” нээлттэй
хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж
байна.
"Донтох
эмгэгээс сэргийлье" нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах
энэхүү үйл ажиллагааны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг дараах хэлбэрээр өгөх юм.
Үүнд:
- Архины
хамааралтай хүмүүст өгөх үзлэг, зөвлөгөө, эмчилгээ - Тамхины
хамааралтай хүмүүст өгөх үзлэг, зөвлөгөө, эмчилгээ - Тоглоомын болон
тэнүүчлэх зуршилтай өсвөр үеийнхэн мөн тэдний эцэг, эхэд өгөх зөвлөгөө - Архи болон бусад
донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, сэтгэл заслын тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 633985 дугаарын
утсаар холбогдож, http://narkology.ub.gov.mn сайтаас аваарай.
утсаар холбогдож, http://narkology.ub.gov.mn сайтаас аваарай.
Ч.БОЛ