М.Анандын дэвжээнд гарах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

М.Анандын дэвжээнд гарах ёслол боллоо

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозуна М.Анандын дэвжээнд гарах ёслол өнөөдөр/03.28/ Японы Мэйжи Жюнго сүмд боллоо. Энэхүү ёслолыг их аварга Таканохана зааж, удирдан явуулжээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд 14 давж түрүүлсэн Монголын озэки Какурюү М.Анандад ёкозуна цолыг нь өнгөрөгч лхагва гаригт/03.26/ албан ёсоор олгосон.

Какурюү М.Ананд мэргэжлийн сумо бөхийн 71 дэх, гадаадаас төрж буй зургаа дахь, харин Монголын дөрөв дэх ёкозуна болж байна. Түүнчлэн 2001 оны үеийн Таканохана, Акэбоно, Мусашимару нараас хойш мэргэжлийн сумогийн дэвжээнд анх удаа гурван ёкозуна зэрэг барилдах болж байгаа юм.

Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аваргаар Сүхбаатар аймгийн уугуул
Мангалжалавын Ананд тодорлоо. 2006 оны арваннэгдүгээр сарын башёгоос
эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн Какурюү М.Ананд Монголоос төрсөн дөрөв дэх
сумогийн аварга боллоо. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд
Монгол Улсаас төрлөө. 

71 дэх ёкозуна М.Анандын дэвжээнд гарах ёслолын фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛОР

















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж