Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүү үүсгэжээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж, зодсон мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ сарын 27-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар УЕПГ-ын эх сурвалж мэдээллээ. 

Биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг зодсон гэх багшийг Эрүүгийн хуулийн 100.1 дэх хэсэгт зааснаар буруутган сэжигтнээр татсан байна.

Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол гурваас зургаан сар хүртэлх хугацаагаар баривчилах  эсхүл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж