Японы автомашин үйлдвэрлэгч томоохон
компаниудын нэг Nissan Motors компани нэг сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Эргүүлэн татах болсон шалтгаан нь
урд суудалд суусан зорчигчийн аюулгүйн дэр осол болох үед ажиллахгүй байж болзошгүй доголдол илэрсэн байна.

“Altima”, “Leaf”,
“Pathfinder SUV”, “Sentra” загварын автомашинуудын 2013 болон 2014 оны
загварууд, NV200 Taxi van, Infiniti JX35
SUV загваруудаас 2013 оноос хойшхи загварууд, Infiniti QX60 болон Q50 SUV-ын 2014
оны загварууд багтаж байгаа юм.
Энэ удаагийн эргүүлэн таталтад АНУ-д зарагдсан 990,000 орчим автомашин, Канадад зарагдсан 60,000
автомашин болон бусад орнуудад цөөн тоогоор зарагдсан автомашинууд хамрагдана хэмээн “The Associated Press” агентлаг
мэдээлсэн байна.
Т.БИЛГҮҮН