МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдав

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал гуравдугаар сарын 27-нд “OLympic House”-д боллоо.

Тус хурлаар 2014 оны төлөвлөгөө, төсөв, Олон улсын олимпийн хороотой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, “Sochi-2014” өвлийн XXII олимпийн наадамд оролцсон дүн, өвлийн спортыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатар 2040“ олимпийн наадмын төлөө нэр дэвшүүлэх санаачилгыг дэмжих, 2019 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөх Улаанбаатар хотын саналыг дэмжиж, Хотын захиргаа, ССАЖЯ-аар дамжуулан Засгийн газарт уламжлах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Зоригтбаатар /Спортын дунд сургуулийн захирал/, "Nanjing-2014" залуучуудын II олимпийн наадмын, Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/, "Incheon-2014" Азийн XVII наадмын, Ж.Хатанбаатар  "Phuket-2014" Азийн элсний спортын IV наадмын ахлагч /Chef-de-Mission/-аар тус тус томилогдлоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж