– Малын гоц халдварт шүлхий өвчний гаралт зогсоод Сүхбаатар аймагт 20-иод хонож байна. Гуравдугаар сарын 27-нд аймгийн Онцгой комисс ээлжит хуралдаанаа хийж Дарьганга, Түвшинширээ сумдаас бусад сумдын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж хөдөлгөөнт болон ариутгалын постуудыг буулгах шийдвэрийг гаргалаа.
– Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог орон даяар нэгэн зэрэг өгдөг. Гуравдугаар сарын 27-нд Баруун-Урт сумын хэмжээнд аймгийн гамшгаас хамгаалах 12 алба, мэргэжлийн 33 анги болон тусгай чиг үүргийн байгууллагууд оролцлоо.
– Баруун-Урт хотоос гаргасан Хоггүй хотын соёлтой иргэн уриалгын жилийг МСҮТ-ийн хамт олон дэмжиж хотын төвийн зэрлэг ургамлыг цэвэрлэх ажлыг гардан авлаа. Оюутнуудын энэхүү санаачлагыг дэмжиж Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Наранбаатар хоггүй хотын зөв сэтгэлгээтэй иргэн байх талаар лекц уншлаа.
– Баруун-Урт сумын ИТХ-аас өнгөрсөн жил Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, арчилах, хураамж тогтоох, золбин нохойг устгах журмыг боловсруулан гаргаж мөрдөж эхэлсэн. 4-Р САРЫН 1-ЭЭС ЭХЛЭН ХОТЫН ХЭМЖЭЭНД БАЙГАА 800 ОРЧИМ ТЭЖЭЭВЭР НОХОЙГ ПАЙЗЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛЭНЭ.
– Хотын төвийн зам талбайн явган хүний боршурыг жолооч нар эвдэн сүйтгэж, хаа таарсан газраа машинаа давж явган хүний зорчих хөдөлгөөнд саад болж байна. Төвийн зам дагуу цагдаа нар хяналт тавьж энэ төрлийн зөрчил гаргасан жолооч нарт торгууль тавихаас гадна 2 жил хүртлэх хугацаагаар жолооны эрхийг нь хасна гэдгээ мэдэгдлээ.
– Баруун-Урт сумын 1-р бүрэн дунд сургуулийн 2г ангийн сурагчид хагас жилийн тайлангаа тавьж энэ хугацаанд сурч мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ танилцууллаа. 2г ангид 36 хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийн хувьд шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурсан мэдсэн зүйлээрээ өөрсдөө бүтээл хийжээ.
– Голомт банк Сүхбаатар салбараас 3 жилийн ойн баяраа тохиолдуулан нийт харилцагчдынхаа дунд хадгаламжийн сугалаат аяныг зарлалаа. Шинээр хадгаламж нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн харилцагч бүр сугалаат аянд оролцох бөгөөд супер хонжворын эзэн унтлагын өрөөний иж бүрэн тавилгын эзэн болно.