
Залуусын орох дуртай клуб болоод байгаа “Marquee 27”-д өчигдөр “Гранд” хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ тоглож үзэгчдэд сюрприз барьжээ. Тус клубын эзэн Д.Батсайхан тэдэнд нэг тайзнаа хамтдаа гарахыг урьсан байна.
Таван жилийн өмнө “Амьдрал” тоглолтоо хийсний дараа дуучин В.Гантулга хамтлагаа орхисноос хойш “Гранд” хамтлаг дорвитой уран бүтээл хийлгүй өдий хүрсэн юм. “Гранд” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер нь “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр юм. Ямартаа ч “Гранд” хамтлагийнхан дахин тайзнаа гарлаа. Цаашид хамтран уран бүтээл хийх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Д.БҮҮВЭЙ