“Оюутолгой”-н санхүүжилт хойшлогдох уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н санхүүжилт хойшлогдох уу?

“Оюутолгой”-н  далд уурхайн санхүүжилтийн асуудлыг нааштайгаар шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан.  Тиймээс гуравдугаар сард багтаан шийдэж магадгүй гэж байсан тус уурхайн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудал  бага зэрэг хугацаагаар хойшилж магадгүй гэсэн мэдээлэл байна. “Рио Тинто”-гийн хувьд санхүүгийн асуудалтай байгаа бөгөөд үүнээс болж байж магадгүй гэсэн яриа эдийн засгийн хүрээнийхний дунд байгаа. Тэгвэл хувь нийлүүлэгч талууд үүсээд байгааг асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг идэвхитэй явуулж байгаа талаар салбарын сайд нь  эдийн засгийн форумын үеэр хэлж байсан билээ.

 Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж