
Хоёрдугаарт үйлчилгээний худалдааны алдагдал 51 хувиар буурч 120.5 сая ам.долларт, гуравдугаарт орлогын дансны алдагдал 17 хувиар буурч 91.5 сая ам.долларт, дөрөвдүгээрт урсгал шилжүүлэг 131 хувиар өсч 34.5 сая ам.долларт хүрсэн нь тус тус нөлөөлсөн байна. Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 317.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар буюу 157 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 32 хувиар буюу 183.2 сая ам.доллараар буурснаас голлон шалтгаалсан байна.
О.САР