Шинэ журам ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Шинэ журам ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ тааруухан байгаа. Тиймээс экспортын нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийг дүнгээр тооцож авах журмыг Засгийн газраас батлав. Уг журам дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өмнө нь урд хөршийн зах зээл дээрх ханшийн жишиг үнээр тооцдог байжээ.   Энэ асуудлаас болж нүүрсний компаниуд хүнд асуудалд орсон. Мөн тээвэрлэлт ложистикийн асуудал нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн учраас зарим нэг асуудлыг шийдвэрлээд байгаа. Тухайлбал дөрөвдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэл экспортын төмөр зам тавихаар болсон байна. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж салбарынхан нь тооцож байгаа аж.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж