Турк улсын Ерөнхий сайд Recep Tayyip Erdogan-ы санаачлагаар твиттер олон нийтийн сүлжээг хаагаад байгаа билээ. Тэгвэл тус улсын Харилцаа холбооны байгууллагаас “YouTube-ийн эсрэг захиргааны арга хэмжээ авсан” хэмээн мэдэгдсэн тухай BBC агентлаг мэдээлжээ. Энэхүү хориг нь Туркийн албан тушаалтнууд Сирийн байдлын талаар ярилцаж буй дуу бичлэгийг YouTube сайтад байршуулснаас болжээ.
Уг бичлэгт Туркийн тагнуулын албаны дарга, Гадаад хэргийн сайд, Зэвсэгт хүчний орлогч дарга нарын яриа бичигдсэн байсан аж.
Хэдийгээр тус улсад YouTube сайтыг хаагаад байгаа ч Гүүгл компанийн мэдээлснээр тус улсын зарим хэрэглэгчид одоо ч youtube сайтад хандсан хэвээр байгаа юм байна.
Т.БИЛГҮҮН