Маргааш явган аялал болно

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Маргааш явган аялал болно

Монголын залуучуудын холбооноос гуравдугаар сарыг “Клубуудын сар” болгон зарлажээ. Сүүлийн үед залуучууд үзэл, бодол, сонирхолоороо нэгдэн клуб байгуулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаа чамгүй явуулж байгаа билээ. Одоогийн байдлаар МЗХ-той “Залуу дугуйчин”, “Залуу эмэгтэйчүүд”, “Залуу бүжигчин”, “Залуу сэтгүүлч”, “Япон хэл сонирхогчдын клуб” зэрэг 15 клубууд нэгдээд байгаа гэнэ. Харин маргааш “Явган алхагчдын клуб”-ын өдөр гэнэ. Тиймээс клубуудын залуус  болон явган аялах сонирхолтой залуус нэгдэн  Төр хурх, Цэцээ гүн, Манзушир гэсэн маршрутын дагуу явган аяллаар явах юм.

“Нэгдье” уриатай тус үйл ажиллагаар 200 гаруй залуус нэгдээд байгаа бөгөөд 15 клубыг эгнээндээ нэгтгээд байгаа ажээ. Харин гуравдугаар сарын 29-ны өдөр эдгээр клубууд нь өөрсдийн тамга тэмдэгтэй болох нь ээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж