L.U.C коллекцийн цөм болон уламжлагдан ирсэн цагнууд маань Шопардын дээд зэргийн цаг үйлдвэрлэлийн түүх, уламжлалыг хадгалсан уран нарийн хийц, загвар, чамин тансагийн бодит илэрхийлэл болдог. Учир нь L.U.C загвартай адил бидний шинэлэг санаа, уламжлал, хүсэл тэмүүллийг илэрхийлж чадсан коллекц бараг байхгүй гэхэд болно.
L.U.C 1963 шилдэг бүтээл нь Шойфеле гэр бүл Шопардыг эзэмших болсон 1963 онд зориулагдсан төдийгүй энэ цагаас эхлэн компанийхаа нэр хүндийг өсгөн эдүгээ Швейцарийн төгс чанарыг илтгэх тансаг брэнд болж чаджээ. Бугуйн цаг хэдий ч халаасны цагны хөдөлгүүрээр тоноглогдсон энэхүү цаг нь 1860 онд Шопард компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш хэрэглэж байгаа гайхамшигтай цаг хийх уламжлал, техникийн мэдлэг төдийгүй цаг хугацааны өндөр нарийвчлалыг агуулдагаараа онцлог юм. Швейцарийн Хронометрийг хэмжих Албаны Хүрээлэнгийн COSC гэрчилгээтэй L.U.C. цаг нь 1963 онд мөн дээд зэргийн сайн чанар, гайхалтай нарийвчлалтай цагны тодорхойлолт болсон нэр хүнд бүхий Poinзon de Genеve хэмээх чанарын лац тэмдгийг хүртсэн юм.
Өндөр нарийвчлал бүхий орчин үеийн технологи, сонгодог төдийгүй чамин хийцийн хослол болсон L.U.C 1963 нь чадлын хувьд ямар ч эргэлзээгүй, олноос ялгарсан загвар юм. Шопардын цагны түүхэн загвар болон халаасны цагны сонгодог уламжлалын илрэл болсон энэхүү загвар нь мөн механик механизмтай. Шаазан хэлбэрийн нүүр, атласаар өнгөлсөн гэр бүхий L.U.C 1963 загвар нь цаг сонирхогчдыг шууд татах энгийн бөгөөд боломжийн үнэтэй цаг билээ. Ром тоо бүхий цагаан өнгийн нүүр нь өнгөрсөн үеийн түүх, уламжлалын төлөөлөл төдийгүй гараар бүтээгдсэн бүхий л эд анги, нүүрний загвар нь энгийн бөгөөд хольцгүй цэвэр чанарын илрэл болдог аж.
Шопардын төгс илэрхийлэл болох тусгай загварын L.U.C 1963 загварын цаг нь маш ховор, цөөн тоогоор буюу 50 хувь л үйлдвэрлэгдсэн бөгөөд цаг сонирхогчдын цуглуулгын салшгүй нэг хэсэг нь болдог байна.
_________________________________________
Хаяг: Сентрал тауэр, 2-р давхар, #205
Утас: 70079900, 99075668