Каратэгийн өшиглөлтийн техникээс…………

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Каратэгийн өшиглөлтийн техникээс…………

Миний
бэлтгэл тасраад жил  болж байгаа ч Каратэгийн техникээ мартаагүй
байгаа. Үүнээс охидуудад хөлний өшиглөлтүүдээс дурдая. Охидуудад хөлийн
өшиглөлт нь илүү үр дүнтэй, байгалиас гарт хүч заяагаагүй болохоор
хөлнийхөө хүчийг хурдтай хослуулвал илүү хүчтэй болдог 

Мае Гари: Урагш шулуун өшиглөх , Довтолгоон хийх хөлийг шалмаг
татаж тахимаар нугалан өвдгийг дээш өргөн эгц урдаа авчирна. Энэ үед
хөлийн ул газартай паралель байх ба нугалсан хөлийг урагш тэнийлгэн
өлмийн хэсгээр өшиглөнө. Өшиглөх үед хөлийн хуруунуудыг дээш ээтийлгэж
өгнө.Өшиглөлтийг хийхдээ суурь хөлийг газраас хөндийрүүлэхгүй бөгөөд
бүсэлхий нэг түвшинд байх ёстой. 

 Маваши гери: хажуу тойргоор савж өшиглөх, Довтолгоон хийх хөлийг
өвдгөөрөө нугалан өвдгийг дээш өргөн өсгийг өгзгөндөө шахаж биеийнхээ
хажууд татаж авчирна.Хөлийг хүчтэй урагш савж шилбэ шагайн хэсгээр
жийгээд хуруунуудыг жийлтийн дагуу матийлгэж өгнө. Энэ үед таазаараа
өшиглөлтийн чиглэлийн дагуу эргэж өгөх ёстой. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж