“Exclusive” брэнд өнөөдрөөс бүх хувцсандаа 50-70 хувийн хямдрал зарлаж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэ хямдралыг Монгол Улсад хөнгөн үйлдвэр хөгжсөний наян жилийн ойд зориулж байгаа аж. 240 мянган төгрөгийн торгон сөдөн куртка 90000, биеийн тамирын өмд 24000 төгрөгөөс 9000, футболка 15000 төгрөгөөс 5000 төгрөг хүртэл хямдрах юм байна. Сонирхуулж хэлэхэд хавар, намрын эрэгтэй эмэгтэй куртканууд 50000, эрэгтэй эмэгтэй хантааз 25000, дулааны аяллын цамц 19000 төгрөг хүртэл хямдарчээ. Ингэж огцом хямдарч байгаа шалтгааныг Exclusive компанийн захирал Г.Майцэцэгээс тодруулахад “Юань, долларын ханш өндөр байгаа ийм үед Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрхэн бодитой хямдарч болдогийг харуулах гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг үүгээрээ л импортын бүтээгдэхүүнээс ялгаатай байдаг. Огцом хямдрал зарлаж байгаагийн өөр нэг том шалтгаан нь энэ онд манай салбарын 80 жилийн ой тохиож байгаатай холбоотой. Салбарынхаа баярыг биднийг үргэлж дэмжиж, өнөөдрийг хүртэл үнэнч хэрэглэгч байсаар ирсэн монголчуудтайгаа хуваалцаж, хувцсаа 70 хүртэл хувиар хямдруулж байна. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хүн бүр Exclusive-ийн хувьд үнэтэй хөрөнгө оруулагчид юм” гэж ярилаа. “Exclusive” брэндийн бүтээгдэхүүнийг УИД-ийн нэг, хоёрдугаар давхарт худалдаалж байгаа аж. Нэмж хэлэхэд нэг давхарт байрлах Exclusive брэндээр үйлчлүүлэхийн тулд УИД-ийн баруун талын эргэдэг хаалгаар ороход болох юм байна.
Хямдралын талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 88109179, 77118998 дугаарын утсаар холбогдож болох нь.