Хэд хоногийн турш сошиал ертөнцөд
шуугиан тарьсан хогны ногоон уутны талаар гаргасан шийдвэрээ Э.Бат-Үүл дарга гаргав. Тэр нь “Хогны
уутыг тараах уу, үгүй юу” гэсэн санал асуулга байлаа. Сүүлийн хэдэн хоногийн
турш 4,5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхгүйгээр сургууль, цэцэрлэг барих саналыг жиргээчдийн
дундаас гаргасан. Энэ санал явсаар хотын удирдлагуудын чихийг халууцуулж, хотын
даргыг үнэтэй шийдвэр гаргахад нөлөөлсөн биз ээ. Жиргээчдийн хогны уутны
талаархи онцлох жиргээнүүдийн хүргэе.
–Утаагаа мартаж Уутанд донтох Уйвайгүй хүн бол Улс төрч юм аа гээд
хэлчүүл алуулах уу? :)))
–Аанхаа @Aanxaa 5 тэрбумын ногоон уут шахчих гээд л муу Үүлэн үст дарга маань
зүдрэх юм. Айхтар улсууд 5 тэрбумыг нууц амрагийнхаа дансанд л хийчихэж бна шд
–Артгаа @artanyan Нэг унага явжээсэн чинь замд нь ногоон ууттай юм таарахар нь
онгойлготол дотроос үүл дарга гараад ирдийн :))
–Д.ГАНБАТ @GANBATU "Ногоон нүдэн
лам" зохиолын 2 дугаар дэвтэр "Ногоон хогны уут" нэртэйгээр
гарахаар болжээ. Зохиогч нь гэхдээ Э.Бат-Үүл.
–ninj @ninjjee Хэд хоног сонин,сайт,тв-ээр
гонгиносных ямар ч байсан хогны уут тараах уу үгүй юу гэдэг санал асуулга
иргэдийн дунд явахаар боллоо.#тогтоол#
Дараагийн жиргээ нь мөн л хогны уут
тараахыг хүсэгчид буюу ИТХ-ын төлөөлөгчидтэй холбоотой мэдээлэл байсан. Учир нь
НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хогны уутыг тараах эсэх талаархи асуудлыг
ярилцсан бөгөөд энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн хурлын завсарлагааны үеэр
төлөөлөгчдийн бие засах газар буюу 00 нь дээрхи зурган дээр байгаа байдалтай
байсан аж. Энэ нь сэтгүүлчдийн дуранд өртсөн бөгөөд иймэрхүү байдалтай хог хаяж
байгаа хүмүүст хогны уут тараах нь зөв юм гэж шүүмжил байсан юм.
–[
Enkhmandakh ] @Enkhmandakh3 17m
Энэ бол ИТХ-ынхны завсарлагааны үеэр ороод гарсан ОО. Ийм
ухамсартай байж балтуушны хогны уут, ухамсар, соёл ярьдийн
Мөн энэ өдрийн онцлохоор жиргээний хэлц үгс байлаа. Тодруулбал, нийгмийн,
төр засгийн зүтгэлтнүүдийн гаргасан үйлдэл, болсон явдалд тулгуурлан жиргээчид
хэлц үг зохиосон нь онцлох жиргээ байлаа.
–Шоудвал Фэн Шуй шиг Шогтвол Дэнзэн ташуур шиг Нуувал Баярцогт шиг
Нуугдвал Билэгт дарга шиг Үглэвэл Заяа шиг Үхвэл Кобайн шиг
-Шатвал Баавар шиг Шартвал Амбий шиг Бөөлжвөл Мөнгөнчимэг шиг Бөөлвөл
Давааням шиг Салаавч гаргавал Сайхансамбуушиг Саятан байвал Наранхүүшиг
–Барилдвал Хакухо шиг Бааварлавал Бат-Эрдэнэ шиг Уйлвал 100 эрхэм
шиг Уурлавал Баасан авгай шиг Ялвал Түвшинбаяр шиг ЦОГТОЙ байгаарай гэнээ
-Шоудвал Фэн Шуй шиг Шогтвол Дэнзэн ташуур шиг Нуувал Баярцогт шиг
Нуугдвал Билэгт дарга шиг Үглэвэл Заяа шиг Үхвэл Кобайн шиг
Жиргээчид өчигдөр хогны уут гэсэн халуухан сэдвийг онцлов. Хогны уут тараах
эсэх дээр санал авахаар болсон нь цэнхэр болжморуудын нөлөө ч байсан. Харин энэ
өдрийн онцлох сэдэв юу байх бол, болжморуудын.
Цахим Болжмор