
№1403279701 1-р эгнээнд машинаа дөнгөж тавингуут ачиж байгаа нь буруу гэж үзэж байна. Хэтэрхий ашиг харсан ажил болж хувираад байна. Энэ асуудалд хяналт тавих хэрэгтэй байна.
№1403273383 Энэ ачлагын бизнес эрхлэгч компаниуд даварч байна. Сая Хан-Уул дуургийн спорт ордны хажуугаас нэг машин ачаад хедлехдее маневр хийж гарч чадахгуй нарийн зам дээр 20 орчим машиныг 20 иод минут тугжлээ. Энэ хооронд ачуулсан машины жолооч ирээд учирлаж байгаад машинаа авсан /буулгахаас еер гарцгуй байсан эргэж багтахгуй учраас/. …
№1403275960 Машин ачилтын асуудал зөвхөн ашгийн болсон байна. Машины дотор бага насны хүүхэд байхад машиныг ачсан, бага насны хүүхдийг машинаас буулгаад машиныг ачсан гэх зэрэг маш олон асуудал гарч байна. Том оврын машин, жийпийг ачилтын машин ачихгүй ачих чадалгүй гэж байгаа мөртлөө бага дунд орлоготой, машинаар амьдралаа залгуулдаг хүмүүсийн машиныг шууд ачиж ялгавар гаргаж байна.
№1403272518 Нийслэл дэх албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн гадна машины зогсоол хангалтгүй байж шууд хүний эрхийг зөрчиж, хүний өмчид шууд зөвшөөрөлгүйгээр халдаж, гэгээн цагаан өдрөөр хулгай хийж байгааг юу гэж үзэх вэ. Үндсэн хуулиас хэтэрсэн, хүний эрх , хүний өмчинд халдаж байгаа асуудлыг болиулах хэрэгтэй байна.
№1403276905 Ерөнхий сайдад, Оюу толгой компанид ажиллаж байгаад цомхотголд ороод ажилгүй болсон. Одоо барилга дээр ажиллаж байгаа. Амралтгүй ажиллаад 500 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл хятад ажилчдын тоог нэмнэ гэж ярьж байна. Хятадуудыг оруулж ирж болохгүй. Үүнийг болих хэрэгтэй байна. Хятадуудыг оруулж ирээд Монголчууд муу ажлыг нь хийж, муу цалин авах ёстой юм уу.
№1403275516 Ч.Улаан сайдад, Сургалтын төрийн сангаас гадагшаа шилжих мөнгө шилжихгүйгээр 3 сар болж байна. Солонгост сурч байгаа хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас болоод сургуулиасаа хөөгдөхөд хүрч байна. Иймээс асуудлыг яаралтай шийдэж өгнө үү.
№1403279053 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Самбуу Сарантуяагын халамжийн групийн мөнгийг 185,000 төгрөг авдаг байсныг 145,000 төгрөг болгож бууруулсан байна энэ ямар үндэслэлийг харгалзан бууруулж байна вэ?.
№1403278062 Нийслэлээс хэрэгжүүлж байгаа хогны уут тараах асуудлыг эсэргүүцэж байна. Хогны уут хог цэвэрлэх биш, хогтой хамт хог болж байна. Энэ асуудлаа болиулах хэрэгтэй.
№1403270931 СХД-ийн 23-р хороо далангийн хог ачихгүй байна. Хогны мөнгө байнга авдаг. Далангийн хогоо яаралтай ачих хэрэгтэй байна гэжээ.