
Монголын Залуучуудын Холбооноос энэ сарын 26,27-нд залууст зөв хооллож эрүүл амьдрах, байгаль орчинтойгоо зөв харилцах, зөв амьдралын утга учрыг ойлгуулах зорилготоор Эрүүл хооллолт, Эрүүл байгаль, Эрүүл амьдрал гэсэн уриан дор “Шри шри” төв, зөв хооллолтын “Соёолж” төв, “Гандантэтэгчинлэн хийд”-тэй хамтран 2010 оны 6-р сарын 26,27-ны өдрүүдэд Улаанбаатар, Горхи Тэрэлж, Мэлхий хад, Монголын анхны бясалгалын сүм гэсэн маршрутаар эко аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд оролцогч 40 залуус аялалын хугацаанд Соёолж төвийн гаргасан зөв хооллолтын дэглэмийг дагаж мөрдөх гэнэ. Өнгөрсөн онд тус холбооноос дотоодын аяллыг хөгжүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах, түүх соёлтойгоо танилцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ногоон нүдэн лам”-романы түүхэн жимээр Зайсан, Цэцээ гүн, Манзуширын хийд гэсэн маршрутаар эко аяллыг зохион байгуулсан аж.
Д.Долгор