Топ 20 индекс уналттай байна

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 11 компанийн нийт 32,174 ширхэг үнэт цаас арилжигджээ. 52 хэлцэл хийгдэж гүйлгээний үнийн дүн 20,167,134 төгрөг болжээ. Энэ өдөр А самбарт 10 компанийн нийт 32,113 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,956,562 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 1 компанийн нийт 61 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 210,572 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд мөн л бууралттай байв. Өнөөдөр тус индекс 58.95 нэгжээр буюу 0.36 хувиар буурсан байна. Ингэснээр индексийн дүн 16,361.71 нэгж болж байна.

Энэ өдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас “Гермес Центр”-ийн хувьцаа байв. Тус хувьцаа 15,987 ширхэг арилжигдаж 2,565,907 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин хамгийн өндөр дүнтэй арилжигдсан үнэт цаас “Таван толгой” компанийн хувьцаа 2814 ширхэг арилжигдаж 14,526,770 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж