&#34Монгол алт&#34 компанийн ханш өсөв

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

&#34Монгол алт&#34 компанийн ханш өсөв

Энэ өдөр хамгийн их өсөлттэй үнэт цаас “Монгол алт” компанийн хувьцаа байжээ. Тус үнэт цаасны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 450 төгрөг буюу 14.99 хувиар өссөн байна. Ингэснээр тус хувьцааны өнөөдрийн хаалтын ханш 3452 төгрөг болов. Өнөөдөр энэхүү үнэт цаасыг тус бүрийг нь 3452 төгрөгөөр 839 ширхэгийг худалдан авах захиалга брокер диллерийн компаниудад ирсэн бөгөөд зарах захиалга бүртгэгдээгүй байна. Үүнээс 61 ширхэг нь арилжигдсан байна. Энэ үнэт цаас нь өнөөдөр Б самбарт дангаараа арилжигдсан юм.Үүнээс гадна “Сор” 14.65 хувь, “Нако түлш” 13.04 хувь, “Женко тур бюро” 1.12 хувийн өсөлттэйгөөр хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бүртгэгджээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж