Хөрөнгийн зах дээр өнөөдөр арилжигдсан үнэт цааснууд дотроос “АПУ” компанийн үнэт цаас хамгийн их бууралттай нь байжээ. Тус компанийн үнэт цаасны өмнөх өдрийн хаалтын ханш 4,140 төгрөг байсан юм. Харин өнөөдөр нэг бүр нь 4105 төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ нь 0.85 хувиар буурсан гэсэн үг. Брокер диллерийн компаниудад ирсэн захиалгаар тус бүрийг нь 4010 төгрөгөөр 2 ширхэгийг авах, тус бүрийг нь 4100 төгрөгөөр 1825 ширхэгийг зарах захиалга тус, тус бүртгэгдсэн байв. Тус үнэт цаас А самбарт арилжигдсан бөгөөд 13 ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Энэ өдөр мөн “Гермес центр” 0.73 хувь, “Таван толгой” 0.38 хувиар буурч их бууралттай үнэт цаасны жагсаалтад бичигдсэн байна.
О.САР