Хайрыг юу бөхөөдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Хайрыг юу бөхөөдөг вэ?

Бүдүүлэг зан байдал
Эвгүй муухай үг, өөдгүй зан, хэт хатуурхсан хандлага хэний ч
сэтгэлийг сэвтээж, итгэлийг алддаг. Чамаас болж тэр хамгийн сайн
найзтайгаа ч ам муруйхад бэлэн байдаг. Гэхдээ тэр надад хайртай учраас
миний ямар ч байдлыг тэвчих ёстой гэж бодож байгаа бол том эндүүрэл.
Чиний эвгүй зан байдлыг найз чинь нэг хоёр удаа тэсэж өнгөрүүллээ ч
гурав дахь удаад бол чи найдах хэрэггүй.



Өдөр бүр “гурилтай шөл”

Ихэнх хосуудын хувьд эхлээд бүх зүйл үлгэрийн юм шиг гайхалтай,
романтик байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам уйтгартай, сонирхолгүй болж
эхэлдэг. Үүний эсрэг хамтаа тэмцэхгүй юм бол хайр сэтгэл чинь нэг л
мэдэхэд хөөс шиг замхарч мэднэ. Өдөр бүр нэгэн хэвийн хувцас өмсөж, үс
зүсээ гаргуунд хаявал байдал ямар болохыг төсөөлж үзсэн үү. Чи яг
маргаашнаас хайрын анхны болзоонд явах гэж байгаа мэт төрх байдлаа
өөрчлөөд үзээрэй.
Үргэлжлэл
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж