
Нийслэлийн ИТХ-ын 16-р хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг төлөөлөгчид дэмжин баталсан бол үдээс хойшхи хуралдаанаар нийслэлд тараагдаж буй хогны уутны асуудлаар Хотын дарга Э.Бат-Үүл танилцуулга хийсэн байна. Тэрээр хогны уут тараах болсон үндэслэлийг танилцуулж, “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уут тарааж байгаа, хэрэв шаардлагатай гэж үзвэл хогны уут тараахыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдийн дунд санал асуулга явуулж өгнө үү гэх зарчмын саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан гаргаж байна” гэсэн юм.
Б.ЭНХ