
Харин газар өмчилж авахыг хүссэн иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өөрийн биеэр очих шаардлагагүй, нийслэлийн Өмчийн харилцааны газрын (www.umch.ub.gov.mn) цахим хуудсанд хандах юм байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас өнгөрсөн онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршлын 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрх үүсчээ.
Г.НАРАН