Энэ солилцоог “Хорнетс” багийн ерөнхий менежер Жефф Боуэр, эзэмшигч Гари Гоуэст нар хүсч байгаа аж. Гэвч яг тэдний хүсэлд хүрэхүйц саналыг бусад багууд тавьж чадах эсэх нь эргэлзээтэй. Баг их хэмжээний мөнгөн дүнг харж, гурван удаагийн Бүх оддын тоглогчоо явуулах нь мэдээж. Хэрэв тэгж чадахгүй бол Крис Пол багтаа үлдэнэ.
Үүнийг тус багийн шинэ дасгалжуулагч Монти Уильямс ч хүсэхгүй байгаа.
Гэхдээ солилцоо драфтаас өмнө явагдаж болох бөгөөд энэ бүх ажлыг Уэсли хэрхэн хийхээс шалтгаална. “Хорнетс” баг энэ жилийн драфтаас 11 дэх сонголтыг авах юм.
Пол дөрвөн жилийн 68 сая ам.долларын гэрээг дөнгөж жилийн өмнөхөн байгуулсан. Уг нь бол өндөр үнэтэй гэрээгээр багтаа үлдсэн боловч одоо түүнийг явуулахаас татгалзахгүй байна. Мэдээж Пол явбал багийн амжилтаа тэд эрсдэлд оруулахын сацуу хөгжөөн дэмжигчдээ ч алдаж магадгүй.
Пол зөвхөн талбай дээрх лидер байгаад зогсохгүй багийн дотоод уур амьсгалыг бүрдүүлэгч байсан. Мөн хотынхоо оршин суугчдад Катрина хар шуурганы дараа тусламжийн гараа харамгүй сунгасан учир тус хотын иргэд залуу тоглогчдоо хамгаас илүү хайртай байдаг.
Тийм учраас эрсдэлтэй алхам хийх магадлал тун бага. Гэхдээ энэ магадлалын төлөө Уильямс Уэсли ажиллаж байна.
Крис Пол, Леброн Жеймс нар шигшээ багт тоглохдоо нэлээд нөхөрсөг харьцаатай байсан бөгөөд Леброны тухайн баримтат кино гарахад Пол сурталчлах ажилд нь өөрийн биеэр оролцож байсан юм. Муугүй найзууд гэдэг нь харагдаж байгаа учраас талбай дээр хамтдаа тоглоход асуудалгүй гэдэг нь хамгийн том сурталчилгаа болох биз.
Б.Ялалт
Score Studio