үйлдвэрлэгч “Оргио” брэнд тахиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал
эмнэлэг, биотехнологи болон Биологийн нөөцийн менежментийн
сургуулиудтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг
зуржээ.
Хоёр тал энэхүү гэрээг хөдөө аж ахуйн үндэсний брэндийг
хөгжүүлэх, төлөвшүүлэх, тус сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах,
дадлагажигч оюутан залуусыг хөгжүүлэх болон шувууны биотехнологийн
чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн багш нарыг дэмжих
зорилгоор байгуулагдаж байгаа ажээ. Монголчуудаа хөдөө аж ахуйд нь
эргээд ойртуулах нийгмийн зорилго тавьсан “Оргио” брэнд тус сургуулийн
малын эмч, мал зүйч, микробиологич болон хүнсний технологич гэх зэрэг
нарийн мэргэжлийн ангийн оюутан залуусыг дэмжин ажиллахаар болсон таатай
мэдээ дуулгалаа.
Монголын анхны махны чиглэлийн тахиачдыг бий
болгосон “Оргио”-гийнх улам их тахиачдыг бий болгохоор зорьж байгаад нь
амжилт хүсье.