
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх даваа гарагт Хэнтий, Говьсүмбэр аймагт ажиллахаар болжээ. Тэрбээр энэ үеэр дээрх аймгуудын оношилгооны төвийн нээлтэд оролцох юм байна. Ерөнхий сайдын 2013 оны 50 тэрбум төгрөгийн багцаас 21 тэрбумыг нь аймгуудад эмнэлэгийн оношилгооны төв байгуулахад зарцуулсан байна. Түүний нэг нь Хэнтий, Говьсүмбэр аймгийн эмнэлэг аж. Тиймээс Ерөнхий сайд тус аймгуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцах гэж байгаа нь энэ юм байна. Харин үлдсэн аймгуудын оношилгооны төвийг ирэх сардаа багтаагаад хийх аж. Аймгууд оношилгооны төвтэй болсноор тухайн аймгийн иргэд оношилгоо, эмчилгээг түргэн, шуурхай хүртээмжтэй үнэ өртөг багатайгаар авах боломжтой болно гэнэ.
Б.ХЭРЛЭН