Дуучин С.Сэрчмаа, хөтлөгч Р.Нямбаяр нар хамтран шинэхэн нэвтрүүлэг хийж эхэлсэн билээ. Олны танил оддын оролцдог энэхүү нэвтрүүлгийн гол зарчим нээлттэй байх. Анхны нэвтрүүлгийн хувьд С.Сэрчмаагийн шулуухан бөгөөд товчхон хариулт сонирхол татав. Өвөрлөгч нөхрөөсөө албан ёсоор салсан уу, салаагүй юу гэсэн асуултанд тэрээр "Бидний асуудал шүүхээр шийдэгдээд албан ёсоор салсан" хэмээн тод бөгөөд товчхон хариулж охиноо өөр дээрээс өсгөж байгаагаа ч нуугаагүй. Мөн “Амьдралыг хэрвээ буцааж болдог бол эргээд хэдэн жилийнх өмнөх рүүгээ очихыг хүсдэг вэ гэсэн асуултад "Тэгж болдог бол анх амьдрал зохиож эхэлж байсан үе рүүгээ очно" гэсэн хариултыг өгсөн юм.
Дуучин гэж нэртэй л болохоос гавьтай уран бүтээл хийдэггүй С.Сэрчмааг хүндэлж явдаг фэнүүд нь гэнэт телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөн гарч ирэхэд ихэд цочирджээ. Ийнхүү Монголын поп дива нарын нэг дуучин С.Сэрчмаа хувийн амьдрал, хувьсгалын ажил хоёртоо эрс шинэчлэл хийж дуугаа дуулах биш цэнхэр дэлгэцээр фэнүүдтэйгээ уулзах болжээ.
Г.ЕСҮЙ
Эх сурвалж: www.grandnews.mn