Харин Драмын театрын хамт олон тус өдрийг тохиолдуулан бага ангийн тэргүүний сурагчдыг драмын театртай танилцууллаа. Өдөрлөгийн үеэр 40 гаруй сургуулийн бага ангийн тэргүүний сурагчид оролцсон бөгөөд өөрсдийн авьяасаа бусад найзуудтайгаа хуваалцсан билээ. Өдөрлөгт Драмын театраас тавьсан “Норовын намтар” жүжгийн уран бүтээлчид оролцсон юм.
Балчир жаахан үрсийн инээж, хөхрөлдөх чимээ драмын театрыг нэг өдөр баясгах бололтой. Хэдийгээр жаахан ч тэдний хэлж, ярьж байгаа нь хэвлүүн гэж жигтэйхэн. “Норовын намтар”-ын гол дүр Норов тайзнаас хүүхдүүдтэй ярилцан хүүхдүүдийг хөгжөөж байлаа. Түүнийг харсан жаалууд баярлаж асуусан асуулт бүрт нь жигтэйхэн идэвхтэй хариулсан. Норов тайзнаас “Та нар онц сурдаг уу?” гэхэд заал дүүрэн хүүхэд “тийм” хашгирч байгаа нь хөөрхөн байлаа. Норов авьяаслаг хүүхдүүдтэй хамтдаа шүлэг унших нь уншиж, дуулж, нугарч зарим нь бүр том хүн шиг цагаан хослолоор гоёсон байгаа нь энэ өдрийг улам чимж өглөө. Дашрамд дурдахад, драмын театрын хамт олон хүүхэд багачууддаа хамтран ажиллаж, тэдэнд олон арван сюрптириз барьсаар ирсэн билээ.