Л.Эрдэнэчимэг гишүүнд сануулъя

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг гишүүнд сануулъя

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль санаачлахаар ажиллаж буй. Ирэх сард эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, иргэд, аж ахуй нэгжүүдээс санал аваад буй. Тэгвэл энэ хуулийг эсэргүүцэж өнөөдөр Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд мэдээлэл хийв. Тэд хэлэхдээ “Ганц мөнгө олдог архины бизнесийг нь дампууруулж магадгүй болоод байгаа бөгөөд архи согтууруулах ундаанаас л хэдэн төгрөгийн ашиг олдог” гэж учирлажээ. Архи худалдах, үйлдвэрлэхийг нь хязгаарлаад, хуульчиллаа гээд  архинаас гарахгүй гэдгийг худалдаа эрхлэгчид сануулж байна.

Уг нь Архидан согтуурахтай тэмцэх хуулийг маш сайн, зөв заалттайгаар баталж чадвал хамгийн хэрэгтэй хууль болно. Хүн амынх нь дийлэнхи хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, 21-35 насны залуучуудынх нь 35 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа хүртэл гарсан энэ үед энэ хууль зайлгүй хэрэгтэй. Гагцхүү ганц нэгэн бизнесмэнийг дэмжсэн, архины үйлдвэртэй гишүүдээ дэмжсэн хууль биш архинаас татгалзах хүмүүсийн тоог нэмж, архины худалдааг зохицуулах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй ард түмэнтэй болох хууль л хэрэгтэй байна шүү гишүүн ээ. Хэн нэгэн улстөрчийн лоббидсон, хэдхэн архины үйлдвэрийн эздийн эрх ашгийг хамгаалсан хууль  гаргах гэж байгаа бол эртхэн засч, залруулаарай гэж сануулъя.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж