
Уг нь Архидан согтуурахтай тэмцэх хуулийг маш сайн, зөв заалттайгаар баталж чадвал хамгийн хэрэгтэй хууль болно. Хүн амынх нь дийлэнхи хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, 21-35 насны залуучуудынх нь 35 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа хүртэл гарсан энэ үед энэ хууль зайлгүй хэрэгтэй. Гагцхүү ганц нэгэн бизнесмэнийг дэмжсэн, архины үйлдвэртэй гишүүдээ дэмжсэн хууль биш архинаас татгалзах хүмүүсийн тоог нэмж, архины худалдааг зохицуулах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй ард түмэнтэй болох хууль л хэрэгтэй байна шүү гишүүн ээ. Хэн нэгэн улстөрчийн лоббидсон, хэдхэн архины үйлдвэрийн эздийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргах гэж байгаа бол эртхэн засч, залруулаарай гэж сануулъя.