
Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нар болон албан байгууллага, аж ахуй нэгжийн 150 орчим удирдлага оролцсон тус хуралдаанд Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Шүүх байгуулах” тухай хуульд зааснаар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх”-ийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэрэг маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх болсон талаар танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Мөн хурлын үеэр байгууллагынхаа танилцуулга, мэдээллийг тарааж, харьяалах хороодын иргэдэд олшруулан тарааж өгөхийг хороодын Засаг дарга нараас хүссэн юм.
Дашрамд сонирхуулахад, Тус шүүх нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 71 хорооны 172.020 га газар нутагт, 582.008 хүн ам, 20109 төсвийн болон аж, ахуй нэгж байгууллагад анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хүргэж, үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, Гэр бүл, Хөдөлмөр, Зээл болон барьцааны, Худалдах болон худалдан авах, Газар, Гэрээний, Ашигт малтмалын зарим эрх зүй гэх мэт маргаануудыг хүлээн авч шийдвэрлэж байна.
