Онлайн худалдааны борлуулалт өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Онлайн худалдааны борлуулалт өссөөр байна

Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд онлайн худалдааны сайтууд нээгдэж амжилттай ажилласаар байна. Ялангуяа электрон барааг заавал өмсч үзэн хэмжээ тааруулах, материалыг нь барьж үзэх, амсах шаардлагагүй байдаг учраас хамгийн тохиромжтой бараануудын төрөл болдог.  Дэлхий нийтээр жижиглэн борлуулалтын компаниуд интернет сүлжээг ашиглан хэрэглэгчдийн зардал цаг завыг хэмнэсэн худалдааны сүлжээг өргөнөөр нэвтрүүлсээр өндөр хөгжилтэй орнуудад өдөр тутмын байнгын хэрэглээ нь болж чаджээ. Энэ нь ч эргээд борлуулалтын компаниудад өндөр ашиг олоход хамгийн том нөлөө болсоор байгаа билээ. Онлайн худалдаа нь ямар ч хязгаарлагдмал орчингүйгээр дэлхийн хаанаас ч хаашаа ч зориулж худалдан авалт хийдгээрээ олон хэрэглэгчдийг татаж байна.

Онлайн худалдааны сайтууд худалдан авагчдад зориулж яг л дэлгүүр дээр ирж худалдааны ажилтнуудаас мэдээлэл авч байгаатай ижил тайлбар, зөвлөгөө мөн видео контентуудыг байрлуулснаар бусад онлайн дэлгүүрүүдээс олон хандалт, илүү борлуулалтыг хийхийг зорьсоор байна.

Дэлхий даяарх техник технологийн хөгжлийг дагаад Монгол улсад ч мөн адил онлайн худалдааны веб сайтууд олноор нээгдэж байна. Тэдгээрийн нэг нь www.PC-MALL.mn хэрэглэхэд хамгийн хялбар онлайн худалдааны сайт юм. Та заавал PC mall-ын салбар дэлгүүрийг өөрийн биеэр зорьж очилгүйгээр хүссэн газраасаа онлайн дэлгүүрт зочлон бүх төрлийн компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан барааг худалдан авах боломжтой боллоо.

 
Худалдан авагч та онлайн дэлгүүрээс хүссэн шалгууруудаар бараагаа хайж, үзүүлэлтүүдийг харьцуулах боломжтой юм. Онцлох бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн, хямдралтай бүтээгдэхүүнээр ангилан харж танд зориулсан видео зөвлөгөөнүүд сонирхож үзэхийг урьж байна.

 
Хамгийн том давуу тал нь та заавал картаар төлбөрөө хийх бус дансаар мөн бараа хүргэгдэх үед бэлнээр төлөх боломжийг PC mall их дэлгүүрийн онлайн худалдаа хэрэглэгчдэдээ олгож байна. Энэ нь танд худалдан авалт хийхэд илүү тааламжтай нөхцлийг бий болгож байна.

 
Таны худалдан авсан барааг PC mall их дэлгүүрийн хамт олон Улаанбаатар хотын хаана ч хүссэн газарт тань үнэгүй хүргэж өгөх бөгөөд хэрэв та хөдөө, орон нутагт амьдардаг бол тээврийн хөлсөө нэмж төлснөөр бид барааг таны байгаа газарт тань хүргэх үйлчилгээг санал болгож байна.

PC mall онлайн дэлгүүрээс худалдаж авсан бараа бүрийг эрхэм хэрэглэгч танд 3% – ийн хөнгөлөлттэй үнээр авах сайхан боломжийг мөн олгож байна.
Та яг одоо Монгол улсын хаана ч байсан www.PC-mall.mn онлайн худалдааны сайт руу орж хүссэн бараагаа өргөн сонголт, баталгаат хугацаа мөн хямд үнээр худалдаж аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж