Далд уурхайн санхүүжилт шийдэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Далд уурхайн санхүүжилт шийдэгдэх үү?

Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг 20 орчим гадны томоохон зээлдүүлэгч нар 4.2 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” группт “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулж олгохоор амлаад байгаа.

Олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын эцсийн шийдвэр энэ сардаа багтаж гарахыг албаныхан дуулгаж байсан. Үүний дараа залгуулаад ирэх сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх бөгөөд далд уурхайн санхүүжилтийн асуудал ирэх сараас тодорхой шийдэлд хүрэх боломжтой талаар эдийн засагчид таамаглаж байна.

Далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээ хэрхэн биелэлээ олохыг “Ил тод уул уурхай” хурлын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуягаастодруулахад, “Энэ асуудлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцна. Ямартай ч далд уурхайн санхүүжилт шийдэгдэхэд Монголын төр засгаас боломжоороо дэмжих болно” гэж хэлсэн юм.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж