3M™ Littmann брэндийн албан ёсны дистрибьютерийн нээлт

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

3M™ Littmann брэндийн албан ёсны дистрибьютерийн нээлт

Медимпекс Интернэйшнл ХХК нь 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн тавилгаимпортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, лаборатор, боловсролын салбарыншинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхитэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цүгц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааханган нийлүүлэгч компани юм.

Бидний уриа: Технологийн дэвшлийг Монголд

Өдрөөс өдөрт хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж буй өнөө үед, үйл ажиллагаа эрхэлж буй салбарууддаа орчин үеийн технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэхээр дэлхийн нэр хүнд бүхий компаниудтай хамтран ажиллаж байна. Үүнд: Olympus, Draeger, Siemens, Agilelt Technologies гэх мэт. 2014 оноос Медимпекс компани маань үйл ажиллагаагаа тэлж дэлхийн алдарт Littmann брэндийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байна.

Littmann брэнд нь 1960 онд үүсч хөгжсөнөөс хойш дээд зэргийн акустик хүчин чадал, шинэчлэгдсэн технологи, хамгийн сүүлийн үеийн шинэлэг загвар, олон өнгө загварын сонголтоороо дэлхийн №1 чагнуур болсон ба бусадулс орнуудын эмч нарын дунд дээд зэргийн гүйцэтгэлээрээ алдаршсан бүтээгдэхүүн юм.

Littmann чагнуурын онцлог

– Ambient Noise Reduction Technology / Гадаад орчны дуу чимээг  85% хүртэл бууруулна/

– Tunable diaphragm Technology /Хүний биеэс ялгарах нам болон өндөр давтамжит дуу авиаг дарах хүчээр тохируулан хялбар, тод, цэвэр гаргаж авах боломжтой/

– Хийгдсэн материал нь зэвэрдэггүй ган болон сайжруулсан 100% поливинил хлорид. Эдэлгээ даах чадвар маш өндөр, хөлдөхгүй, хугарахгүй ба хөнгөн жинтэй.

– Өвчтөний биед цочрол үүсгэхгүй, таатай мэдрэмжийг төрүүлнэ.

– Хамгийн сүүлийн үеийн электрон чагнуур Littmann®Electronic Stethoscope 3200. Энэ чангуур нь Bluetooth технологитой хамт бүтээгдсэн бөгөөд өөртөө дагалдаж ирэх Sound Analyses Software-ийг ашиглан хүний биеэс ялгарах ямар ч төрлийн авиаг анализ хийж, удаашруулж, ухрааж сонсох  боломжтой. Үүгээр ч барахгүй Telesteth системийг ашиглан ямар ч саадгүйгээр хол байгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцох боломжтой. Анагаах ухааны багш нарт илүү их тохиромжтой энэ чагнуур нь авиаг 24 дахин өсгөж сонсох чадалтай бөгөөд сонсож буй авиагаа  чагнуур дээрээ бичиж авах боломжтой. Өөр дээрээ 30 секундын урттай 12 бичлэгийн багтаамжтай ба бичлэгээ комьпютер дээр хүссэнээрээ хадгалж болно. Хадгалсан бичлэгээ Windows програмын бүх төрлийг тоглуулагч /жишээ нь: Windows Media Player гэх мэт/ тоглуулна.

– Шинэлэг дизайн, өнгө загварын өргөн сонголт. Нийт 20 гаруй төрлийн өнгөний сонголт, сайн чанарын бат бөх материалуудаас сонголтоо хийн захиалах боломжтой.

Чагнуурны төрлүүд

– Электрон чагнуур 3100
– Электрон чагнуур 3200
– Master Cardiology
– Cardiology S.T.C
– Cardiology III
– Traditional
– Master classic II
– Classic II S.E.
– Хүүхэд/Нярай
– Select
– Lightweight II S.E. /Ногооруулсан нь эхний ээлжинд ороод ирсэн байгаа/

Мөн Медимпекс Интернэшнл ХХК нь Италийн алдарт PASTELLI брэндийн эмнэлгийн хувцас гутлыг албан ёсоор оруулж ирж байгаа бөгөөд Европийн эмч нарын дунд хэдийнээ танигдсан сайн чанарын материал, орчин үеийн загвараас сонголтоо хийн үйлчлүүлэх  боломжтой болсон. /Нээлтийн үеэр PASTELLI брэндийн эмнэлгийн хувцасны загварын үзүүлбэр явагдсан/.

























NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж