
Тодруулбал, уг хууль хэрэгжиж эхэлснээр шинээр найман авто зам ашиглалтад оруулж, 12 урсгалаар нэвтрүүлдэг болсон бөгөөд ингэснээр өдөрт 1500 машин нэвтэрдэг болох ажээ. Хилийн боомтуудад нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, хил, гааль дээр шаардлагатай 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлөх юм байна. Түүнчлэн Ганцмод Гашуунсухайт боомт цайны цагийн завсарлагаагүй болгож, 24 цагаар ажиллах, ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг цахимжуулж, хурууны хээгээр хил нэвтрүүлдэг болох юм.
Б.МИШЭЭЛ