Д.Дондог нарыг 5 тэрбум төгрөг залилсан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Д.Дондог нарыг 5 тэрбум төгрөг залилсан гэж үзжээ

Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан байж болзошгүй гэх Д.Дондог нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтын явцад үзсэн байна.

Д.Дондог нарын хэргийг өнгөрсөн 2013 онд шүүхээр хэлэлцэж давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Шүүх хурал 30 хоногийн дотор товлогдох юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж