Уул уурхайн яамнаас салбарын гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнгөрсөн сарын байдлаарх гүйцэтгэлийг гаргажээ. Үүнээс зэсийн үйлдвэрлэл 146.6 мянган тонн буюу 71.2 хувийн, молибдений үйлдвэрлэл 523.9 тонн буюу 108.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрсний тухайд, энэ он гарсанаас хойш нийт 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонныг экспортод гаргажээ. Энэ жилийн хувьд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж буй нүүрсний салбар өнгөрсөн хоёр сарын хугацаанд ийнхүү гүйцэтгэл муутай байлаа. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ил тод уул уурхай” хурлын үеэр “Хоёрдугаар сарын хувьд манай нүүрсийг импортлогч Хятад улс үндэсний их баяраа тэмдэглэж, хилээ хаасан учраас борлуулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэж тайлбарласан юм.
У.БОЛОР