Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Албаний Гадаад хэргийн дэд сайд С.Дервишайтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
Энэ онд тохиож буй Монгол, Албаний хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Албаний Парламентын дарга, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах саналтай байгаагаа манай тал илэрхийлж, ингэснээр хоёр талын улс төрийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Ийнхүү 60 орчим жилийн турш зогсонги байдалд байсан Монгол, Албаний харилцааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Албани Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Санамж бичигт гарын үсэг зурав.