4,7 сая ам.долларын шагналын сантай Мастерсийн цуврал болох Sony Open Tennis тэмцээний шөвгийн наймд Японы Кей Нишикори шалгарлаа. Өчигдөр болсон тоглолтод Кей Нишикори дөрөвт эрэмбэтэй Испаний Давид Феррерийг 7:6(9:7), 2:6, 7:6(11:9)-ийн харьцаагаар буулган авчээ. Тэрээр хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерертэй тоглох юм.
Кей Нишикори гуравдугаар тойрогт Беларусын Григор Димитровыг (7:6, 7:5)хожсон юм.
Азийн тэргүүн тоглогч Кей Нишикоригийн хувьд ATP чансааны 21-т бичигдэж буй. 24 настай Японы теннисчний хувьд өнгөрсөн онд ATP 11 хүртэл дэвшиж байжээ. Энэ оноос эхлэн түүний дасгалжуулагчаар 1989 онд "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж байсан АНУ-ын Michael Chang ажиллаж байна.
2014 Sony Open Tennis тэмцээний 1/4-д Испаний Рафаэль Надаль Канадын Милос Ронач, долоод эрэмбэлэгдсэн Чехийн Томаш Бердых Украины Александр Долгополовтой оноолт таараад буй. Тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн Новак Жокович Их Британий Энди Маррей(6), Швейцарийн Рожер Федерер(5) Японы Кей Нишикоритой хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглоно.