Mini ДОХ-той тэмцэхээр загварынхантай хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Mini ДОХ-той тэмцэхээр загварынхантай хамтарна

ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст эд материалын болоод сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг AIDS LIFE ашгийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хамтран ажилласаар ирсэн Британийн авто үйлдвэрлэгч Mini энэ жилийн Life Ball арга хэмжээнд зориулж, дэлхийн алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтран шилдэг дизайн, өнгө төрхтэй цор ганц загварыг бүтээхээр болжээ. Mini корпораци өмнө нь Diesel, Versace, Agent Provocateur зэрэг дэлхийн загварын ертөнцөд нэр алдраа дуурсгасан томоохон төлөөллүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд хагас сая гаруй еврог энэхүү буяны үйлсэд хандивлаж байсан юм.

Харин энэ жил, 10 дахь удаагаа авто үйлдвэрлэгч Mini корпораци алдартай гурван дизайнертай хамтран, тусгай загварын гурван өөр Mini автомашиныг үйлдвэрлэх гэнэ.

Calvin Clein-ий Francisco Costa тун нууцлагдмал загвартай, тас хар гялтганасан өнгөтэй Mini Countryman-ы загварыг гаргах бол Diane von Furstenberg өөрийн нэрийн хуудас болсон уруулын дүрс бүхий hatchback загварын Mini-г, харин Kenneth Cole convertible буюу дээд тал нь нээгддэг Mini-гийн загварыг гаргах ажээ.

Ердөө цор ганц байх дээрх гурван машиныг долдугаар сарын 17-нд Вьена хотноо болох 18 дахь удаагийн Олон улсын ДОХ-ын бага хурлын өмнө дуудлага худалдаагаар борлуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж