Түмэнцогт сум эко сум болох зорилготой

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Түмэнцогт сум эко сум болох зорилготой

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03.26

– Баруун-Урт хотын зарим барилга байшингуудын доороос хөрсний ус их хэмжээгээр гарч, харин зарим газруудад чийг татаж, хэзээ хэзээгүй ус гарахад бэлэн байдалтай байгаа учраас гидрогеологийн судалгаа хийлгэсэн юм. Тендрт шалгарч усны судалд шинжилгээ хийсэн Таван үндэс компани өөрсдийн дүгнэлтээ ирүүлжээ.

– Аймгийн Засаг даргын захирамжаар хотын төвд мал, малын гаралтай түүхий эдийг худалдан борлуулахыг хориглож зөвхөн түүхий эдийн биржээр дамжуулан худалдаалахыг шаардаж байгаа. Гэтэл гаднаас ирсэн ченжүүд аймгийн засаг даргын захирамжийг зөрчин хотын төвд арьс шир, ноолуур худалдан авч байгаа нь шударга бишээ гэдгийг хөдөө аж ахуйн биржийн ченжүүд хэлж байна.

– 3-р сарын 24-ний өдөр Асгат суманд 6 км газар нутгийг хамарсан түймэр гарсаныг орон нутаг өөрсдийн хүчээр цурманд оруулж чаджээ. Хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан хээрийн түймрийн аюулаас сэрэмжлэхийг нийт ард иргэд, жолооч нарт анхааруулга мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.

– Аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд сүүлийн үед эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-30 хувиар буурчээ. Гэтэл сүүлийн үед тодорхой албан тушаал эрхэлдэг, албан байгууллага толгойлдог эрхмүүд эрүүлжүүлэхийн хаалгыг татдаг болжээ.

– Тал нутгийн хангай гэж нэрлэгдсэн Түмэнцогт сум эко сум болох томоохон зорилготой. Тус сумын аль ч албан байгууллага аж ахуйн нэгжээр ороход таримал ургамал цэцэг, олон төрлийн мод бутыг тарьсан байдаг. Ялангуяа сумын сургуулийн анги танхим цэцэг алаглан хүүхэд бүр, цэцэг тарьдаг гэж байсан юм.

– Аймгийн тэргүүний цэцэрлэг Түмэнцогт сумын сумын цэцэрлэгт 5 бүлэгт 162 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн багш ажилчид, мужаан хамтран хүүхдүүдийн тоглох тоглоомыг гар доорх материал ашиглан хийсэн байна. Өөрсдийн гараар хийсэн тоглоомуудыг нь сумд болоод аймгийн төвийн цэцэрлэгүүд худалдан авах захиалга өгөх болжээ.

– Түмэнцогт суманд гахай, тахиа, зөгийн, шилмэл үржлийн МАА, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 37 иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний нэг нь Сондор талхны цех. Жилдээ 9,5 тн талх үйлдвэрлэж сумынхаа иргэдийн хэрэгцээг 100 хувь хангаж ажилладаг юм.

BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж