МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайхан өөрийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж эхлээд байгаа.
Энэ асуудал юу болсон талаар МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайханаас тодруулахад “Намайг МИАТ-ийн хөрөнгөөс идсэн, уусан гээд худал мэдээлэл гараад байхаар нь үгүй гэдгийг нотлохоор АТГ-т хандаж, өөрийн хүсэлтээр шалгуулахаар болсон. Одоохондоо нэг удаа л байцаалт өгөөд байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Харин намайг байцаалт өгсний маргааш шууд ажлаас чөлөөлсөн. Энэ цаанаа “но”-той байгаа биз” гэлээ.
Д.ЖАРГАЛ